- Хэрэглэгчид AI-ийг ямар зорилгоор, юунд ашиглаж байгаа талаар Harvard Business Review-ийн шинэ судалгаанд дурджээ.
- Тэгвэл өнгөрсөн оны судалгаанаас хойш 38 шинэ хэрэглээний зорилго орж ирсэн нь өөрчлөлт үргэлжилж байгааг онцолж байна.
- Шинээр тэргүүлсэн хэрэглээ бол “сэтгэл зүйн тусламж болон нөхөрлөл” мөн “амьдралын зохион байгуулалт”, “зорилго тодорхойлолт” байлаа.

Хиймэл оюун ухааны хэрэглээ болон түүнд оруулах хөрөнгө оруулалт эрчимтэй нэмэгдэж, хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралын нэг хэсэг болоод буй. Тэгвэл хэрэглэгчид AI-ийг ямар зорилгоор, юунд ашиглаж байгаа талаар Harvard Business Review-ийн шинэ судалгаанд дурджээ.
ChatGPT нээлтээ хийснээс хойш DeepSeek, Grok зэрэг шинэ тоглогчид гарч ирснээр өрсөлдөөн нэмэгдэж, сонголт өргөжсөн. Өнгөрсөн оноос хойш хэрэглэгчдийн зан төлөв, хэрэглээ хэрхэн өөрчлөгдөж байгааг тус тайлан харуулжээ. Тэгвэл өнгөрсөн оны судалгаанаас хойш 38 шинэ хэрэглээний зорилго орж ирсэн нь өөрчлөлт үргэлжилж байгааг онцолж байна.
Шинээр тэргүүлсэн хэрэглээ бол “сэтгэл зүйн тусламж болон нөхөрлөл” мөн “амьдралын зохион байгуулалт”, “зорилго тодорхойлолт” байлаа. Эдгээр нь техник, практик хэрэглээнээс илүүтэйгээр хиймэл оюун хүний сэтгэл зүйн хэрэгцээг хангах тал руу шилжиж байгааг харуулна.
Хэрэглэгчид нөхөрлөл болон өөрийн мэдрэмж, сэтгэл зүйн байдлыг хиймэл оюунтай хуваалцаж, өөрт шаардагдаж буй дэмжлэгийг авах нь түгээмэл хэрэглээ болсон байна.
“Өмнөд Африкт сэтгэл заслын тусламж бараг байхгүй. 100,000 хүнд нэг сэтгэл судлаач, 300,000 хүнд нэг сэтгэцийн эмч ногддог. Харин AI чатботууд хэн бүхэнд нээлттэй. Эрүүл мэндийн байдал муудаж байхад, мэдээллийн аюулгүй байдал тийм ч чухал биш болдог” хэмээн тус тайланд дурджээ.