- Korean Air компани Сөүл - Атланта чиглэлийн дэлхийн хамгийн хол зайны, хамгийн удаан зорчигчийн нислэгийг үйлдэж эхэллээ.
- Тус нислэгийн туулах зай 11,507 км бөгөөд хугацааны хувьд очих чиглэлд 14 цаг орчим, буцах чиглэлд 15 цаг 20 минут орчим байх аж.
- 747-8i онгоц нь нийт 368 суудалтай бөгөөд өмнө ашиглаж байсан 277 суудалтай 777-300ER онгоцтой харьцуулахад багтаамж мэдэгдэхүйц өсчээ.

Korean Air компани Сөүл - Атланта чиглэлийн нислэгийг Boeing 747-8i онгоцоор үйлдэж эхэлснээр, дэлхийн хамгийн хол зайны, хамгийн удаан зорчигчийн нислэгийг үйлдэж эхэллээ.
Тус нислэгийн туулах зай 11,507 км бөгөөд хугацааны хувьд очих чиглэлд 14 цаг орчим, буцах чиглэлд 15 цаг 20 минут орчим байх аж. 747-8i онгоц нь нийт 368 суудалтай бөгөөд өмнө ашиглаж байсан 277 суудалтай 777-300ER онгоцтой харьцуулахад багтаамж мэдэгдэхүйц өсчээ.
Korean Air компанийн 747-8i нь 2025 оны дөрөвдүгээр сарын 25-наас эхлэн түр хугацаагаар зогссоны дараа Сөүл Инчон – Атланта чиглэлд дахин үйлчилгээнд гарч буй бөгөөд ингэснээр "Тэнгэрийн Хатан" хэмээн нэрийддэг онгоц 11,507 км зайтай энэхүү чиглэлд дахин нисэж эхэлж байна. Энэ нь Lufthansa компанийн Франкфурт – Буэнос-Айрес чиглэлийн нислэгийг холын зайгаар давсан байна.
Тус онгоц нь өмнө ашиглагдаж байсан Boeing 777-300ER онгоцыг орлож, зорчигчийн суудлын багтаамжийг 33 хувиар нэмэгдүүлжээ.