bnr-0
Meta компани нүүр царай таних технологийг ашиглаж эхлэнэ
1 өдрийн өмнө
ХУВААЛЦАХ
  • Гэмт хэрэгтнүүд алдартай хүмүүсийн зургийг ашиглан хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн вэбсайт руу хөтөлдөг бөгөөд хэрэглэгч уг сурталчилгаа нь дээр дарснаар хувийн мэдээлэл болон мөнгөө алдах эрсдэлд ордог байна.
  • "Meta" нүүр царай таних технологийг ашиглан алдартнуудын Facebook, Instagram хуудасны зурагтай харьцуулах замаар эдгээр зар сурталчилгааг арилгах аж.
"Meta Platforms" компани алдартнуудын зургийг ашиглан залилах үйлдлийг таслан зогсоох үүднээс нүүр царай таних технологийг ашиглаж эхлэхээ мэдэгдлээ. 

"Meta Platforms" компани алдартнуудын зургийг ашиглан залилах үйлдлийг таслан зогсоох үүднээс нүүр царай таних технологийг ашиглаж эхлэхээ мэдэгдлээ. 

Гэмт хэрэгтнүүд алдартай хүмүүсийн зургийг ашиглан хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн вэбсайт руу хөтөлдөг бөгөөд хэрэглэгч уг сурталчилгаа нь дээр дарснаар хувийн мэдээлэл болон мөнгөө алдах эрсдэлд ордог байна.

Meta нүүр царай таних технологийг ашиглан алдартнуудын Facebook, Instagram хуудасны зурагтай харьцуулах замаар эдгээр зар сурталчилгааг арилгах аж.

“Хэрэв зураг тохирч, луйвар гэдэг нь батлагдвал тус сурталчилгааг бид устгах болно” хэмээн тус компани мэдэгджээ.

Луйвар болон хууль бус үйл ажиллагааны зохицуулалтад "Meta" хиймэл оюун ухааны хэрэгслийг ашигладаг байна. Энэ нь мөн хэрэглэгчдийн өөрсдийн хуудаснаас санамсаргүйгээр түдгэлзүүлсэн эсвэл хаасан зэрэг асуудалд хүргээд байгаа юм. 

Энэхүү асуудлуудыг шийдэх улмаас шинэ туршилтын нэг хэсэг болгон зарим хэрэглэгчид хуудас нь хаагдсан болон түгжигдсэн үед видео селфи оруулан бүртгэлээ сэргээх боломжтой болох аж.   

mobile-logo