bnr-0
Mpox халдвараар охид болон залуу эмэгтэйчүүд илүү өвчилж байгааг судалгаагаар тогтоожээ
18 цагийн өмнө
ХУВААЛЦАХ
  • Конго улсаас хөрш зэргэлдээ орнуудад тархсан mpox буюу сармагчны цэцэг вирусийн халдварт охид болон залуу эмэгтэйчүүд илүү өртөх магадлалтай байгааг шинэ судалгаагаар тогтоожээ.
  • Бурундид хэвтэн эмчлүүлж буй халдвар авсан эмэгтэй өвчтөнүүдийн дундаж нас 16 байсан бол эрэгтэйчүүдийн дундаж нас 32 байгаа юм.
Конго улсаас хөрш зэргэлдээ орнуудад тархсан mpox буюу сармагчны цэцэг вирус.

Конго улсаас хөрш зэргэлдээ орнуудад тархсан mpox буюу сармагчны цэцэг вирусийн халдварт охид болон залуу эмэгтэйчүүд илүү өртөх магадлалтай байгааг шинэ судалгаагаар тогтоожээ.

Зүүн Конготой хиллэдэг Бурундид долдугаар сараас есдүгээр сарын хооронд mpox-оор өвчилсөн иргэдийн дундаж нас 9.5 байсан талаар Eurosurveillance шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлжээ. Халдвар авсан охидын дундаж нас 6 байсан бол хөвгүүд 17.5 настай байжээ.

Бурундид хэвтэн эмчлүүлж буй халдвар авсан эмэгтэй өвчтөнүүдийн дундаж нас 16 байсан бол эрэгтэйчүүдийн дундаж нас 32 байгаа юм. Эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн ихэнх нь идээт тууралттай, тал нь халуурч, гуравны нэгээс илүү нь тунгалгийн булчирхай хавдсан байдалтай байгаа аж.

Уг судалгаанд Канад, Бельги, Бурунди, Конго, АНУ-ын их сургуулиудын судлаачид хамтран ажилласан байна.   

mobile-logo