bnr-0
100 жилийн түүхтэй салбарыг хиймэл оюун ухаан орлож эхэллээ
11 сарын 14, 2024
ХУВААЛЦАХ
  • Өдгөө дэлхийн зах зээлийн судалгааны салбар нь ойролцоогоор 87.7 тэрбум ам.доллароор үнэлэгддэг бөгөөд ирэх дөрвөн жилд 15 тэрбум ам.доллароор өсөх төлөвтэй байгаа юм.
  • Харин уг салбарыг 2018 онд үүсгэн байгуулагдсан Сингапурт төвтэй Ai Palette стартап компани өөрчилж, шинэ түвшинд гаргаж байна.
Дэлхийн зах зээлийн анхны судалгаа 1920 онд хийгдсэн байдаг аж. 

Хиймэл оюун ухаан 100 жилийн түүхтэй дэлхийн зах зээлийн судалгааны салбарыг өөрчилж байна. Дэлхийн зах зээлийн анхны судалгаа 1920 онд хийгдсэн байдаг аж. 

Өдгөө дэлхийн зах зээлийн судалгааны салбар нь ойролцоогоор 87.7 тэрбум ам.доллароор үнэлэгддэг бөгөөд ирэх дөрвөн жилд 15 тэрбум ам.доллароор өсөх төлөвтэй байгаа юм. Харин уг салбарыг 2018 онд үүсгэн байгуулагдсан Сингапурт төвтэй Ai Palette стартап компани өөрчилж, шинэ түвшинд гаргаж байна.

Тус компани нь өргөн хэрэглээний барааны чиг хандлагыг тодорхойлохын тулд хиймэл оюун ухаанд суурилсан урьдчилан таамаглах аналитик ашигладаг юм. Түүнчлэн Ai Palette нь 24 орны 61 тэрбум гаруй мэдээлэлд дүн шинжилгээ хийснээр байгууллагад бүтээгдэхүүний санаа, зах зээлийн байршлыг санал болгодог аж.

Байгууллагууд хурдан өөрчлөгдөж буй хэрэглэгчдийн чиг хандлага, хүслийг урьдчилан таамаглах боломжгүй болж байна. Харин хиймэл оюун ухаан нь үүнийг хормын дотор гүйцэтгэж байгаа бөгөөд бусад салбарт нөлөөлж эхлэх нь цаг хугацааны асуудал болоод буй.   

mobile-logo