bnr-0
Монгол Улс өгөөмрөөрөө дэлхийд 29 дүгээрт жагслаа
16 цагийн өмнө
ХУВААЛЦАХ
  • Дэлхийн 145 улс орны 145,000 гаруй хүмүүсийг хамруулсан уг жагсаалтад Монгол Улс 29 дүгээр байрт бичигджээ. 
  • Ард түмэн нь буяны байгууллагад хэр хандив өгдөг, сайн дурын ажилд хэр идэвхтэй оролцдог болон зовж зүдэрсэн танихгүй хүнд тусалдаг эсэх зэрэг шалгуураар улс орнуудыг жагсаадаг.
  • Африкийн улс орнуудын ард иргэд өглөг өгч, сайн үйлсийн ажилд оролцох нь мэдэгдэхүйц нэмэгджээ.
Энэхүү жагсаалтыг Индонез тэргүүлсэн бол Польш улс сүүл мушгилаа.

Их Британийн “Charities Aid Foundation" хүмүүнлэгийн байгууллага улс орнуудыг хэр өгөөмрөөр нь жагсаасан “World Giving Index 2024”  тайлангаа танилцуулсан байна.

Дэлхийн 145 улс орны 145,000 гаруй хүмүүсийг хамруулсан уг жагсаалтад Монгол Улс 29 дүгээр байрт бичигджээ. 

Ард түмэн нь буяны байгууллагад хэр хандив өгдөг, сайн дурын ажилд хэр идэвхтэй оролцдог болон зовж зүдэрсэн танихгүй хүнд тусалдаг эсэх зэрэг шалгуураар улс орнуудыг жагсаадаг байна.

Энэхүү жагсаалтыг Индонез тэргүүлсэн бол Польш улс сүүл мушгилаа.

“Charities Aid Foundation” байгууллагын мэдэгдсэнээр, 2024 онд дэлхий нийтээрээ энэхүү индекс өссөн байна. Ялангуяа Африкийн улс орнуудын ард иргэд өглөг өгч, сайн үйлсийн ажилд оролцох нь мэдэгдэхүйц нэмэгджээ.   

mobile-logo