36 дахь удаагийн Номын баяр энэ сарын 13-15-нд төв талбайд болно
09 сарын 06, 2024
ХУВААЛЦАХ

Номын баярыг анх “Номын ертөнц” нэвтрүүлгийн хөтлөгч, редактор Б.Сувдын санаачилгаар 2007 онд зохион байгуулж байсан.
Ном унших соёлыг түгээн дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буй номын баяр 36 дахь удаагаа энэ сарын 13-15-нд төв талбайд болно.
Энэ удаагийн номын баярт ОХУ, БНХАУ, БНСУ, БНПАУ-аас зохиолч, хэвлэн нийтлэгчид ирж оролцохоор болжээ.
Номын баярыг анх “Номын ертөнц” нэвтрүүлгийн хөтлөгч, редактор Б.Сувдын санаачилгаар 2007 онд зохион байгуулж, ердөө 80 гаруй хүн ирж байсан бол өнгөрсөн хаврын номын баярт 236 мянга гаруй уншигч зорин ирсэн гэсэн статистик байна.
ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ