bnr-0
Цахилгаан автомашин үйлдвэрлэгч "Zeekr" дэлхийн хамгийн хурдан цэнэглэгддэг батарейг танилцууллаа
08 сарын 14, 2024
ХУВААЛЦАХ
  • БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч "Zeekr" компани дэлхийн хамгийн хурдан цэнэглэгддэг батарейг мягмар гарагт танилцууллаа.
  • "Zeekr"-ийн шинэ батарейнууд ердөө 10.5 минутын дотор 10 хувиас 80 хувь хүртэл цэнэглэгдэх чадамжтай аж.
  • "Zeekr" компанийн 2025 007 седан загварын автомашин ирэх долоо хоногт худалдаанд гарч эхлэх бөгөөд шинэ батарейг ашигласан анхны загвар болох юм. 
"Zeekr"-ийн шинэ батарейнууд ердөө 10.5 минутын дотор 10 хувиас 80 хувь хүртэл цэнэглэгдэх чадамжтай аж.

БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч "Zeekr" компани дэлхийн хамгийн хурдан цэнэглэгддэг батарейг мягмар гарагт танилцууллаа.

"Zeekr"-ийн шинэ батарейнууд ердөө 10.5 минутын дотор 10 хувиас 80 хувь хүртэл цэнэглэгдэх чадамжтай аж. Түүнчлэн цаг агаарын хүйтэн нөхцөлд ч мөн адил 30 минутын дотор 60-70 хувь цэнэглэгдэх боломжтой хэмээн тус компани дэлгэрүүлэв.

Энэхүү үзүүлэлтийг АНУ-ын тэргүүлэгч “Tesla”-ийн батарейны чадамжтай харьцуулбал, тус компанийн Model 3 загвар 15 минутын дотор 175 миль буюу 48 орчим хувийг цэнэглэх чадамжтай аж.

"Zeekr" компанийн 2025 007 седан загварын автомашин ирэх долоо хоногт худалдаанд гарч эхлэх бөгөөд шинэ батарейг ашигласан анхны загвар болох юм. 

Тус компани 500 гаруй цэнэглэгчийг Хятад улсад байршуулсан бөгөөд энэ оны эцэс гэхэд цэнэглэгчийн тоог хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байна хэмээн мэдэгдлээ.   

mobile-logo