ХУВААЛЦАХ
- Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажил урагшилж байна гэж талууд мэдээлжээ.
- 2023 онд хоёр улсын Засгийн газрын хооронд байгуулсан Агаарын тээврийн тухай хэлэлцээрийн үр дүнд шууд нислэг хийх эрх зүйн орчин бүрджээ.
- Энэ сарын 5-нд Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Худалдаа, хөгжлийн агентлаг хооронд $2.6 саяын техникийн туслалцааны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зуржээ.
Энэ төсөл нь хоёр улсын агаарын тээврийн салбарын харилцааг гүнзгийрүүлэх, худалдаа, аялал жуулчлал, иргэд хоорондын харилцааг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтой гэж Монголын Гадаад харилцааны сайд мэдээллээ.

ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ
Доош гүйлгэж үргэлжлүүлнэ үү



