Тансаг зэрэглэлийн "LVMH" группийн гүйцэтгэх захирал Бернар Арно "Дэлхийн хамгийн чинээлэг 10 эрхэм"-ийн жагсаалтаас хасагдлаа
27 минутын өмнө
ХУВААЛЦАХ
- Францын тансаг зэрэглэлийн “LVMH” группийн гүйцэтгэх захирал Бернар Арногийн хөрөнгө оны эхнээс $65 тэрбумаар буурч, дэлхийн хамгийн чинээлэг 10 эрхмийн жагсаалтаас хасагдлаа.
- “Bloomberg Billionaires Index”-ийн мэдээллээр өдгөө 77 настай Арно баасан гарагт $143 тэрбумын хөрөнгөтэйгөөр 11 дүгээр байрт орж, түүнээс хойш "Топ 10 чинээлэг эрхэм"-ийн эгнээнд нэгдсэнгүй.
- Арногийн хөрөнгийн дийлэнх хэсэг нь “Louis Vuitton”, “Dior” болон “TAG Heuer” зэрэг брэндийг эзэмшдэг “LVMH” групптэй холбоотой ба уг бизнес сүүлийн үед голлох зах зээлүүд дэх эрэлтээ алдаж буй.

ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ
Доош гүйлгэж үргэлжлүүлнэ үү



