АНУ-ын “United Airlines” компани Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэхээр боллоо
10 сарын 11, 2024
ХУВААЛЦАХ
- "United Airlines" компани 2025 оны тавдугаар сарын 1-нээс Улаанбаатарын чиглэлд улирлын чанартай нислэг нээх болжээ.
- Тус компани 2025 оны зунаас олон улсын найман шинэ чиглэл нээхээр болсны нэг нь Монгол Улсын нийслэл болж байна.
- Boeing 737-800 агаарын хөлгөөр Токиогоос Улаанбаатарын чиглэлд долоо хоногт гурван удаа нислэг үйлдэх аж.
Тус компани Boeing 737-800 агаарын хөлгөөр Токиогоос Улаанбаатарын чиглэлд долоо хоногт гурван удаа нислэг үйлдэх аж.
АНУ-ын агаарын тээврийн "United Airlines" компани 2025 оны тавдугаар сарын 1-нээс Улаанбаатарын чиглэлд улирлын чанартай нислэг нээх болсноо мэдэгдлээ.
Тус компани 2025 оны зунаас олон улсын найман шинэ чиглэл нээхээр болсны нэг нь Монгол Улсын нийслэл болж байна. Boeing 737-800 агаарын хөлгөөр Токиогоос Улаанбаатарын чиглэлд долоо хоногт гурван удаа нислэг үйлдэх аж.
“United Airlines” компаниас шинээр нээж буй бусад чиглэлийг тодруулбал, АНУ-ын Нью-Йорк хотоос Испанийн Билбао, Португалийн Фаро, Португалийн Мадейра, Гринландын Нүүк, Италийн Палермо хотууд руу, мөн Японы нийслэл Токиогоос Тайванийн Каошюн, АНУ-ын Вашингтон хотоос Сенегалын Дакар хот руу үйлдэх юм байна.
ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ