bnr-0
$1 тэрбумын хандив Эйнштейний анагаахын коллежийг төлбөргүй болгожээ
03 сарын 05, 2024
ХУВААЛЦАХ
  • Рут Готтесман анагаахын коллежид 1 тэрбум долларын шууд хандив өгсөн байна.
  • Энэ нь Бронкс дүүрэгт их хэмжээний хандив өргөж буй анхны тохиолдол болжээ.
Уг коллежийн оюутнууд дунджаар 200 мянган ам.долларын сургалтын төлбөрийн өртэй төгсдөг байсан бол хандивын тусламжтайгаар оюутнууд төлбөргүй суралцах боломжтой болсон байна.

Уолл Стритийн санхүүчийн 93 настай бэлэвсэн эхнэр Бронксын анагаахын сургууль болох Альберт Эйнштейний Анагаах ухааны коллежид 1 тэрбум долларын хандив өгч, оюутнуудыг сургалтын төлбөрөөс чөлөөлжээ. Уг коллежийн оюутнууд дунджаар 200 мянган ам.долларын сургалтын төлбөрийн өртэй төгсдөг байсан бол хандивын тусламжтайгаар оюутнууд төлбөргүй суралцах боломжтой болсон байна.

Хандивлагч Рут Готтесман нь Эйнштейний коллежид урт хугацаанд профессороор ажиллаж байжээ. Мөн тэрбээр Эйнштейний итгэмжлэгдсэн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан бөгөөд өдгөө даргаар нь ажиллаж байгаа аж. 

Нэг тэрбум ам.доллар нь нөгөө талаас, Бронкс дахь эмнэлгийн байгууллагуудад шууд бус утгаар томоохон дэмжлэг болох юм. Учир нь Нью-Йоркийн Бронкс дүүрэг нь бусад дүүрэгтэй харьцуулахад нас баралтын түвшин өндөрт тооцогддог аж.

Түүхэнд чинээлэг эрхмүүд зөвхөн хотын хамгийн эрүүл дүүрэг буюу Манхэттэн дэх алдартай анагаахын сургууль, эмнэлгүүдэд хандив өргөж байсан бол энэ нь Бронкс дүүрэгт их хэмжээ хандив өргөж буй анхны тохиолдол болж байна.   

mobile-logo