- Бензин хөдөлгүүртэй автомашины тооноос давсан цахилгаан автомашинтай дэлхийн анхны улс Норвеги боллоо.
- Тус улсад 2.8 сая автомашин бүртгэлтэй байдгаас 753,905 нь бензин хөдөлгүүртэй, харин 754,303 нь бүрэн цахилгаан хөдөлгүүртэй автомашин болжээ.
- Одоогоор Норвегид зарагдаж байгаа 10 шинэ автомашин тутмын ес нь цахилгаан хөдөлгүүртэй байна.
Бензин хөдөлгүүртэй автомашины тооноос давсан цахилгаан автомашинтай дэлхийн анхны улс Норвеги боллоо. Тус улсад 2.8 сая автомашин бүртгэлтэй байдгаас 753,905 нь бензин хөдөлгүүртэй, харин 754,303 нь бүрэн цахилгаан хөдөлгүүртэй автомашин болжээ.
5.5 сая хүн амтай Норвеги улс 2025 оноос эхлэн бензин болон дизель хөдөлгүүртэй шинэ автомашин худалдахыг зогсоохоор төлөвлөөд байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд ийм автомашины худалдан авалт эрс буурсан байна.
Тус улсын баялгийн сан дэлхийд хамгийн томд тооцогддог бөгөөд нийт 1.7 их наяд ам.долларын хөрөнгөтэй. Засгийн газар нь энэ сангийнхаа хөрөнгийн тодорхой хэсгийг иргэдийнхээ цахилгаан автомашины шилжилтийг дэмжихэд татварын хөнгөлөлт хэлбэрээр зарцуулж байгаа аж. Одоогоор Норвегид зарагдаж байгаа 10 шинэ автомашин тутмын ес нь цахилгаан хөдөлгүүртэй байна.
Татварын хөнгөлөлтөөс гадна Норвегид цахилгаан автомашин зогсоолд үнэгүй байршихаас гадна цахилгаан автомашины цэнэглэгч мөн үнэгүй байдаг. Нийслэл Осло хотод л гэхэд 2,000 орчим үнэ төлбөргүй цэнэглэгч байршдаг аж.