Дэлхийн бондын зах зээл сүүлийн хэдэн жилийн хамгийн өндөр өсөлттэй сарыг үдэхээр байна
16 цагийн өмнө
ХУВААЛЦАХ
0:00 / 0:00
- Дэлхийн томоохон эдийн засгуудын Засгийн газрын бонд сүүлийн хэдэн жилийн хамгийн өндөр өсөлттэй сарыг үдэхээр байна.
- Тодруулбал, АНУ-ын Засгийн газрын хоёр жилийн хугацаатай бондын өгөөж энэ сард 60 орчим суурь нэгжээр өсч, сарын дүнгээр 2023 оны эхэн үеэс хойших хамгийн өндөр өсөлтөө үзүүлэх төлөвтэй байна.
- Мөн Франц, Герман, Их Британи болон Австралийн ижил төрлийн бондын өгөөж Ираны дайн эхэлснээс хойших огцом өсөлттэйгээр шинэ сарыг угтах нь.
- Үүний зэрэгцээ эрчим хүчний өндөр өртгөөс үүдэлтэй инфляцын эрсдэл Төв банкуудыг бодлогын хүүгээ нэмэгдүүлэхэд хүргэж байгаа нь зээлийн хүүгийн түвшин өсөхөд нөлөөлж буй.
- Технологийн компаниуд их хэмжээгээр бонд гаргаж буй нь хөрөнгө оруулагчдын капиталыг өөртөө татан, бусад салбарын төдийгүй Засгийн газруудын санхүүжилтийн нөхцөлд нөлөөлөх хэмжээнд хүрчээ.

ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ
Доош гүйлгэж үргэлжлүүлнэ үү



