ХХААХҮ-н салбарын сонсгол бүтэлгүйтсэн ч, бугшсан асуудлыг шалгах түр хороо байгуулна
16 цагийн өмнө
ХУВААЛЦАХ
- ХХААХҮ-ийн салбарт сүүлийн 18 жилийн хугацаанд олгосон дэмжлэг, урамшуулал, зээлийн зарцуулалтыг хэлэлцэх "Ерөнхий хяналтын сонсгол"-д 29 гишүүнээс 12 нь ирж, 41.4 хувийн ирцтэй байсан тул сонсголыг үргэлжлүүлэх боломжгүй боллоо.
- Тус салбарт олгосон ₮4.4 их наядын зээлийг зориулалтын бусаар ашигласан, хадгаламжид байршуулсан, бэлнээр гаргасан зэрэг зөрчил илэрсэн гэж мэдээлэв.
- Зээлийг юунд, хэрхэн зарцуулсныг ил болгохын тулд Хянан шалгах түр хороо байгуулах шаардлагатай гарын үсгийг цуглуулж, намрын чуулганаар тогтоол батлуулахаар ажиллана гэдгээ холбогдох байнгын хорооны дарга М.Мандхай мэдэгдлээ.

ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ
Доош гүйлгэж үргэлжлүүлнэ үү



