bnr-0
Явган хүний зам шинэчлэх ажлын явцад хяналт шалгалт хийж байна  
06 сарын 12, 2025
ХУВААЛЦАХ
  • НХШГ-аас явган зам шинэчлэх ажлыг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж байна.
  • Зам засварын ажлын норм стандартын дагуу гүйцэтгэж байгаа эсэхэд хяналт тавьж байна.
  • Нийслэлийн хэмжээнд нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилж буй.
Нийслэлийн хэмжээнд нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулах ажил үргэлжилж байна.

Нийслэлийн хяналт шалгалтын газар явган зам шинэчлэх ажлыг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж байна. Ингэхдээ зам засварын ажлын норм стандарт, зорчих хэсгийн болон хөдөлмөрийн аюулгүй байдалд хяналт тавьж байгаа аж.

Нийслэлийн хэмжээнд нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулах ажил үргэлжилж байна.

Жишээлбэл, ЧД-ийн 1 дүгээр хороо, Мөнгөн завьяа орчимд хийгдэж буй явган зам засварын ажлыг Сант-Өндөр ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд стандартын дагуу 600х300х400 хэмжээтэй байгалийн боржин чулуун хавтангаар шинэчилж байна. Мөн ахилгаан болон холбооны кабелийн утсыг газар доогуур сурагчилж оруулж байгаа аж.

НХШГ-ын зүгээс явган зам шинэчлэх ажлыг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжүүдэд гэрэлтүүлэгтэй хамгаалалтын хашаа барих, аюулгүйн тэмдэг, тэмдэглэгээ тавих, ажилтнуудын аюулгүй байдлыг хангах зэрэг шаардлагыг тавьж ажиллаж байна.  

mobile-logo