УИХ-ын ажлын хэсэг “ДЦС-3"-т ХАБ-ын цогц шинэчлэл шаардлагатайг онцоллоо
06 сарын 12, 2025
ХУВААЛЦАХ
- “ДЦС-3” ТӨХК-д ажилласан УИХ-ын ажлын хэсэг хөдөлмөрийн аюулгүй байдлын цогц шинэчлэл шаардлагатайг онцоллоо.
- Тус станцад гарсан ослын шалтгааныг тогтоох шалгалтын явц үргэлжилж байна.
- Ажлын хэсэг “ДЦС-3”-т гарсан ослын нөхцөл байдал, хөдөлмөрийн аюулгүй байдал, тоног төхөөрөмжийн нөхцөл байдалтай танилцсан байна.

"ДЦС3”-т гарсан ослын шалтгааныг тогтоох шалгалтын явц үргэлжилж байна.
Монгол Улсын Их Хурлын даргын 2025 оны 158 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг "ДЦС -3” ТӨХК-д ажиллалаа. “ДЦС-3” ТӨХК-д ажилласан тус ажлын хэсэг хөдөлмөрийн аюулгүй байдлын цогц шинэчлэл шаардлагатайг онцоллоо.
Тус станцад гарсан ослын нөхцөл байдал, хөдөлмөрийн аюулгүй байдал, хүний нөөц, тоног төхөөрөмжийн нөхцөл байдалтай танилцаж, холбогдох албаныхнаас мэдээлэл сонссон байна. Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардлыг хэмнэлт нэрийн дор танах нь ослын эрсдэлийг улам нэмэгдүүлж байна” хэмээн тодотгосон байна.
"ДЦС3”-т гарсан ослын шалтгааныг тогтоох шалгалтын явц үргэлжилж байна.
ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ