- Монгол Улс 2025 оны эхний 3 сард нийт 128 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 5.6 тэрбум ам.долларт хүрчээ.
- Экспорт 17.5 хувиар буурахад нүүрс, алт, хонь, ямааны мах, төмрийн хүдэр, баяжмал, боловсруулаагүй газрын тосны экспорт буурсан нь голлон нөлөөлжээ.
- Нүүрсний экспорт 882.8 сая ам.доллароор буурсан ч зэсийн хүдэр ба баяжмалын импорт 291.8 сая ам.доллароор өсөж гадаад худалдаа тэнцэл ашигтай гарав.

Монгол Улс 2025 оны эхний 3 сард нийт 128 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 5.6 тэрбум ам.долларт хүрчээ.
Үүнээс экспорт 3 тэрбум ам.доллар, импорт 2.5 тэрбум ам.долларт хүрч, гадаад худалдааны тэнцэл 465.1 сая ам.долларын ашигтай гарсан байна. Энэ оны эхний гурван сарын байдлаар экспорт 17.5 хувиар буурсан бол импорт 5.5 хувиар өсчээ.
Экспорт 637.5 сая ам.доллароор буюу 17.5 хувиар буурахад нүүрс, алт, хонь, ямааны мах, төмрийн хүдэр, баяжмал, боловсруулаагүй газрын тосны экспорт буурсан нь голлон нөлөөлжээ. Харин зэсийн хүдэр, баяжмал, цайрын хүдэр, баяжмал жоншны хүдэр, баяжмалын экспорт тус хугацаанд өссөн байна. Монгол Улсын нийт экспортын 96 хувийг эрдэс бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл, гоёлын зүйлсийн экспорт бүрдүүлсэн.
Импорт өсөхөд суудлын автомашин болон дизель түлшний импорт өссөн нь түлхүү нөлөөлсөн бөгөөд нийт импортын 74.5 хувийг тус бүтээгдэхүүнүүд эзлэж байна.

Ийнхүү нүүрсний экспорт 882.8 сая ам.доллароор буурсан ч зэсийн хүдэр ба баяжмалын импорт 291.8 сая ам.доллароор өсөж гадаад худалдаа тэнцэл ашигтай гарав. “Оюу толгой” ХХК 2022 онд гүний уурхайг нээж, өнгөрсөн онд 124 дэх хүдэр буулгуурын тэсэлгээ хийсэн. 2025 онд уурхайн олборлолт өмнөх оноос 50 хувиар нэмэгдэн зэсийн баяжмалын үйлдвэрлэл өссөн нь манай улсын зэсийн зэсийн хүдэр ба баяжмалын импорт өсөхөд нөлөөлөв.