bnr-0
Өнгөрсөн онд 7.9 мянган тонн буудай хураасан сумын 38 га талбайд түймэр гарчээ
06 сарын 12, 2025
ХУВААЛЦАХ
  • Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багт түймэр гарчээ.
  • Түймэр гарсан мэдээллийг иргэний дуудлагаар бус сайтад галын цэг илэрсэн мэдээллээр олж мэдэж, шуурхай ажиллажээ.
  • Түймрийг өчигдөр буюу энэ сарын 11-ний өдрийн 02:40 цагт цурамд оруулж, мөн өдрийн 19:20 цагт бүрэн унтраасан байна.
Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 38 га талбай өртсөн байна.

Сэлэнгэ аймаг, Хүдэр сумын Тарвагатай багийн “Амьж” гэдэг газар түймэр гарсан мэдээллийг иргэний дуудлагаар бус "Firms.modaps.eosdis.nasa.gov” сайтад галын цэг илэрснийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас зургадугаар сарын 11-ний өдрийн 09:38 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, Хилийн цэргийн 0243 дугаар ангийн 0236 дугаар салбарын алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, ойн гал түймрийг энэ сарын 11-ний өдрийн 02:40 цагт цурамд оруулж, мөн өдрийн 19:20 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 38 га талбай өртсөн байна.

Хүдэр сум өнгөрсөн онд 900 гаруй тонн төмс, 7.9 мянга гаруй тонн буудай, үр тариа хураан авсан ба Тарвагатай баг 4.4 мянга гаруй тонн буудай, үр тариа хураан авсан юм.  

mobile-logo