Ипотекийн зээлд жилд 11-12 мянган өрх хамрагдана
06 сарын 12, 2025
ХУВААЛЦАХ
- Ипотекийн зээлд жилд 11-12 мянган өрх хамрагддаг болж хүртээмж нэмэгдлээ.
- Үндэсний баялгийн санд хуримтлагдсан хөрөнгөөс 496 тэрбум төгрөгийг 2024 онд ипотекийн зээлийн эх үүсвэрт нэмсэн.
- Ийнхүү нийтдээ 1.2 их наяд төгрөгийн эх үүсвэртэй болоод байна.

Жилд 5-6 мянган өрх зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдаж байсан бол эх үүсвэр нэмэгдсэнээр 11-12 мянган өрх хамрагддаг болж хүртээмж нэмэгдсэн байна.
Үндэсний баялгийн санд хуримтлагдсан хөрөнгөөс 496 тэрбум төгрөгийг 2024 онд ипотекийн зээлийн эх үүсвэрт нэмсэн бөгөөд нийтдээ 1.2 их наяд төгрөгийн эх үүсвэртэй болсон.
Жилд 5-6 мянган өрх зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдаж байсан бол эх үүсвэр нэмэгдсэнээр 11-12 мянган өрх хамрагддаг болж хүртээмж нэмэгдсэн байна. Гэхдээ бодлогын оновчлол хийж, зорилтот бүлэгт олгох асуудлыг нягталсны үндсэн дээр Ипотекийн зээлийн санхүүжилтийн тухай хуулийн төслийг боловсруулснаа өргөн мэдүүлэхээр бэлдэж байгааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд мэдээллээ.
Энэ жилийн хувьд нүүрсний экспорт буураад буй асуудлаас үүдэн Үндэсний баялгийн сангийн хуримтлал төвлөрөөгүй байна.
ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ