- Монгол Улсын гадаад валютын нөөц арван сард 4.7 тэрбум ам.долларт хүрч, өмнөх сараас 0.87 хувиар өслөө.
- Монгол Улсад аравдугаар сард импорт эрчимжиж, улирлын нөлөөллөөс шалтгаалсан валютын зардал нэмэгдсэн нь төгрөгийн ханш сулрахад нөлөөлжээ.
- АНУ-ын Ерөнхийлөгчөөр хэн сонгогдох нь Азийн орнуудад ам.долларын ханш чангарах эсвэл сулрахад нөлөөлнө.
Монгол Улсын гадаад валютын нөөц арван сард 4.7 тэрбум ам.долларт хүрч, өмнөх сараас 0.87 хувиар өслөө. Энэ нь есдүгээр сард 4.66 тэрбум ам.доллар хүртэл буурсан нөөцөөс өссөн дүн бөгөөд 2023 оны мөн үеэс өндөр байна.
Аравдугаар сард Монголбанкнаас нийт 795.2 сая ам.долларыг дуудлага худалдаагаар арилжааны банкнуудад ялгаатай ханшаар нийлүүлсэн нь төгрөгийн ханшийг тогтворжуулах зорилготой байв.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс шалтгаалж, олон улсын валютын зах зээлд хэлбэлзэл үүсэх эрсдэлтэй байгаа үед гадаад валютын нөөц нь улс орнуудад хамгаалалтын чухал хэрэгсэл болж байна.
Шинжээчдийн үзэж буйгаар хэрэв Доналд Трамп ерөнхийлөгч болвол, Азийн валютууд суларч болзошгүй байгаа юм.
Монгол Улсад аравдугаар сард импорт эрчимжиж, улирлын нөлөөллөөс шалтгаалсан валютын зардал нэмэгдсэн нь төгрөгийн ханш сулрахад нөлөөлжээ.
Аравдугаар сард гүйлгээ нь дандаа валютаар хийгддэг автомашины импорт өссөн нь Улаанбаатар хотод шинээр улсын дугаар өгөхгүй байх тухай төрийн байгууллагын шийдвэр энэ төрлийн худалдааг улам идэвхжүүлсэн байх талтай.