Путин дахин зургаан жил буюу 2030 он хүртэл ОХУ-ыг удирдахаар боллоо
03 сарын 18, 2024
ХУВААЛЦАХ

Владимир Путин 88 орчим хувийн санал авч үнэмлэхүй ялалт байгуулсан нь Зөвлөлт Холбоот Улсыг задарснаас хойших Оросын түүхэнд гарсан хамгийн өндөр үзүүлэлт болж байна.
Гурван өдрийн турш үргэлжилсэн ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өндөрлөж, одоогийн ерөнхийлөгч Владимир Путин 88 орчим хувийн санал авч үнэмлэхүй ялалт байгуулсан нь тодорхой болжээ.
Түүний энэ сонгуульд авсан санал нь Зөвлөлт Холбоот Улсыг задарснаас хойших Оросын түүхэнд гарсан хамгийн өндөр үзүүлэлт болж байна.
Ингэснээр энэ жил 72 нас хүрэх Путин дахин зургаан жил буюу 2030 он хүртэл ОХУ-ыг удирдахаар боллоо.
ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ