bnr-0
Халуун үргэлжилнэ; аадар бороо, аянганаас сэрэмжил
06 сарын 24, 2025
ХУВААЛЦАХ
  • Зургаадугаар сарын 24, 25-нд зүүн аймгуудаар +39 хэм хүрч хална.
  • Уулархаг болон говийн бүс нутгийн баруун хэсгээр аадар бороо орно.
  • Аянга, мөндөр, үер, наршилтаас сэргийлэхийг малчид, тээвэрчдэд санууллаа.
Улаанбаатар хот орчмоор үүлэрхэг байж, бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй.

Улаанбаатар хот орчмоор үүлэрхэг байж, бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй. Салхи баруун өмнөөс секундэд 6–11 метр, борооны өмнө түр хугацаанд ширүүсч болзошгүй. Нийслэлийн агаарын температур өдөртөө +31…+33 градус дулаан байх нь ээ.

Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр, зургадугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Монгол орны зүүн хагаст +30 хэмийг давж халах төлөвтэй байна. Тухайлбал, говийн зүүн өмнөд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар +34…+39 градус хүрч халж болзошгүй байна. Энэ нь иргэд, малчид, тээвэрчдийг наршилтад өртөх, халуунд сульдах эрсдэл нэмэгдэх нөхцөл бүрдүүлж байгаа тул сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Ийм өндөр температуртай зэрэгцэн, баруун болон төвийн аймгуудын баруун хэсгээр, мөн говийн бүс нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. Аадар борооны өмнө салхи түр зуур ширүүсч, мөндөр, нөөлөг салхи үүсэх эрсдэлтэй байгаа нь гэнэтийн үерийн шалтгаан болохыг Цаг уур, орчны шинжилгээний газар онцоллоо.

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 24-ний 20:00 цаг хүртэлх урьдчилсан мэдээгээр, ихэнх нутгаар солигдмол үүлтэй байх бөгөөд баруун болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5–10 метр, борооны өмнө түр хугацаанд ширүүсч болзошгүй байна.

Уулархаг бүс нутгийн хувьд Алтай, Хангай, Хөвсгөл, Хүрэнбэлчир, Завханы эхэн хэсгээр +22…+27 градусын дулаан байна. Харин бусад нутгаар +29...+34 градус хүрч хална. Их нууруудын хотгор, Хэрлэн, Онон голын хөндий, говийн бүсийн зүүн өмнөд хэсэгт хамгийн халуун буюу +34...+39 градусын хооронд хэлбэлзэнэ.

Иймд халуунд удаан хугацаагаар гадаа явахгүй байх, сүүдэрлэх, нарны малгай, шингэн их хэмжээгээр хэрэглэх, мөн аадар борооны үеэр өндөр хүчдэлийн шон, мод, ил задгай газар байхгүй байх зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг холбогдох байгууллагууд зөвлөж байна.  

mobile-logo