- Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг БНХАУ-д айлчлах үеэр Ганцмод Гашуунсухайт чиглэлийн төмөр замын хил хоорондын холболтыг эхлүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурахаар болжээ.
- Менингококктын дөрвөн төрлийн хэв шинжид тохирох 2000 хүн тун вакциныг Pfizer компаниас худалдан авахаар болжээ. Вакцин удахгүй ирнэ. Голомтод байгаа хүмүүст урьдчилан сэргийлэх тарилгыг хийнэ. Шаардлагатай гэж үзвэл дахиад 30 мянган хүн тун вакцин авна.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оны хоёрдугаар сарын 13-15-ны өдрүүдэд БНХАУ-д айлчилна. Энэ үеэр Ганцмод Гашуунсухайт чиглэлийн төмөр замын хил холболтын ажлыг эхлүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээрт талууд гарын үсэг зурахаар болжээ. Ингэснээр мухар төмөр замаа зах зээлтэйгээ холбох боломж бүрдэнэ.
Дараагийн шийдвэрлэсэн асуудал, Дархан-Уул аймгийн Хонгор суманд ган боловсруулах аж үйлдвэрийн цогцолбор байгуулна.
Жил ирэх тусам арматур төмөр, ширэмний хэрэглээ өсөж байгаа. Тэгвэл энэ цогцолборыг барьж ашиглалтад оруулснаар жилдээ 600-700 сая ам. долларын урсгалыг дотооддоо шингээнэ гэж танилцууллаа.
Цогцолбор 2028 онд ашиглалтад ороход 1200 ажлын байр шинээр бий болно. Энэ бүхний үр дүнд Баялгийн сан, Үндэсний хуримтлалын сан мөнгөжиж, иргэддээ олгох мөнгөн хэмжээ өснө гэж ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдэгдлээ.
Гуравдугаарт, менингококктын дөрвөн төрлийн хэв шинжид тохирох 2000 хүн тун вакциныг Pfizer компаниас худалдан авахаар болжээ. Вакцин удахгүй ирнэ. Голомтод байгаа хүмүүст урьдчилан сэргийлэх тарилгыг хийнэ. Шаардлагатай гэж үзвэл дахиад 30 мянган хүн тун вакцин авна гэсэн шийдэлд хүрчээ.