bnr-0
Монгол Улсын хүний хөгжлийн индекс сүүлийн 20 жилийн дээд түвшинд хүрчээ
08 сарын 27, 2024
ХУВААЛЦАХ
  • Хүний хөгжлийн индекс Монгол Улсад 20 жилийн өмнө 0.692 байсан бол өнгөрсөн жил 0.788 болж, дээд түвшинд хүрчээ.
  • НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс жил бүр гаргадаг хүний хөгжлийн индексийг нэг хүнд ногдох орлого, боловсрол, дундаж наслалт зэрэгт үндэслэн тооцоолдог юм.
Хүний хөгжлийн индекс Монгол Улсад 20 жилийн өмнө 0.692 байсан бол өнгөрсөн жил 0.788 болж, дээд түвшинд хүрчээ.

Хүний хөгжлийн индекс Монгол Улсад 20 жилийн өмнө 0.692 байсан бол өнгөрсөн жил 0.788 болж, дээд түвшинд хүрчээ.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс жил бүр гаргадаг хүний хөгжлийн индексийг нэг хүнд ногдох орлого, боловсрол, дундаж наслалт зэрэгт үндэслэн тооцоолдог юм.

Хүний хөгжлийн индексээр улсын хэмжээнд Орхон аймаг тэргүүлж, дунджаас дээгүүр түвшин буюу 0.855 хүрсэн байна. Өмнөговь аймаг, нийслэл Улаанбаатар хот уг жагсаалтыг удааллаа. Харин хүний хөгжлийн индексээр Хөвсгөл, Өвөрхангай болон Баян-Өлгий аймаг хамгийн доогуур бичигдсэн байна.

Дэлхийн 193 улс орон, нутаг дэвсгэрээс Швейцар улс хүний хөгжлийн индексээр дахин тэргүүлсэн бол Норвеги, Исланд, Хонконг, Дани, Швед удаалсан байна.   

mobile-logo