bnr-0
Трампын шийдвэрүүд...
02 сарын 05, 2025
ХУВААЛЦАХ
  • Ерөнхийлөгч Дональд Трамп НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс (UNHRC) АНУ-ыг гаргах зарлигт гарын үсэг зурлаа. Зарлиг албажсанаар тус улсаас НҮБ-д олгох бүх санхүүжилт зогсоно.
  • Трампын дараагийн анхаарал татсан мэдэгдэл бол Газын зурвасыг мэдэлдээ авна гэсэн мэдэгдэл байлаа.
  • Мөн Трамп Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяхуг Цагаан ордонд айлчилж байгаа үед "UNHRC"-өөс гадна НҮБ-ын Палестинд тусламж үзүүлэх агентлагаас (UNRWA) гарах тушаал өгөв.

Ерөнхийлөгч Дональд Трамп НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс (UNHRC) АНУ-ыг гаргах зарлигт гарын үсэг зурлаа. Зарлиг албажсанаар тус улсаас НҮБ-д олгох бүх санхүүжилт зогсоно. Өмнө нь Парисын хэлэлцээр, ДЭМБ-аас гарах зарлигт гарын үсэг зурсан. Мөн зарим улс оронд олгох тусламжаа эргүүлэн татахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн. Үүнийгээ Америкчуудад хэрэгтэй биш бол олон санхүүжилт олгохоос татгалзана гэсэн мэдэгдлээ хэрэгжүүлж байна хэмээн тайлбарлаж болох юм. 

Зарлигт гарын үсэг зурах үеэрээ НҮБ-ыг шинэчлэгдэх ёстой. Дэлхийн асуудлыг шийдэхийн тулд бидэнтэй хамтрах, дэмжлэг үзүүлэх үүргээ биелүүлэх хэрэгтэй байна гэж мэдэгдсэн юм. 

Цагаан ордны энэ шийдвэрийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн газар бид  маш олон сорилттой тулгарч байна. Үймээн самуунтай байгаа энэ цаг үед АНУ-тай үр бүтээлтэй хамтран ажиллахад бэлэн байна. Гаргасан шийдвэрээ эргэж харахыг хүсэж байна хэмээн  уриалжээ.

Трампын дараагийн анхаарал татсан мэдэгдэл бол Газын зурвасыг мэдэлдээ авна гэсэн мэдэгдэл байлаа.  

Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяхуг Цагаан ордонд айлчилж байгаа үед Трамп "UNHRC"-өөс гадна НҮБ-ын Палестинд тусламж үзүүлэх агентлагаас (UNRWA) гарах тушаал гаргав. Мөн Газын зурвасыг мэдэлдээ авна, дэлхийн хүмүүсийн гэр болгоно хэмээн мэдэгдсэн нь олон хүнийг цочролд оруулав. 

Түүний үзэж буйгаар Газын зурваст 16 сарын турш дайн үргэлжилсэн тул палестинчууд тус нутгийг орхин гарахаас өөр гарцгүй гэж үзэж байна.   

mobile-logo