Дунд насанд илрэх сэтгэл гутралын зарим шинж тэмдэг дементийн эрсдэлийг илтгэдэг байж магадгүй
10 цагийн өмнө
ХУВААЛЦАХ
0:00 / 0:00
- Демент буюу тархины зөнөгрөлийн эхний шинж тэмдэг ой санамж муудахаас өмнө зан ааш, сэтгэл хөдлөлийн огцом өөрчлөлт гэх зэрэг байдлаар илэрч болохыг Их Британийн урт хугацааны судалгаа харуулжээ.
- “The Lancet Psychiatry” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд Их Британийн дементийн оношгүй 5,811 хүнийг дунджаар 22 гаруй жил ажигласан ба судалгааны хугацаанд 586 хүн демент эмгэгээр оношлогдсон байна.
- Судлаачид дунд насанд илэрсэн сэтгэл санаа, зан төлөвтэй холбоотой 30 шинжийг судлахад өөртөө итгэх итгэл буурах нь хожим демент эмгэгт хүргэх эрсдэл 51 хувиар өндөр байжээ.

ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ
Доош гүйлгэж үргэлжлүүлнэ үү



