Монгол хүн бүрийн амжилтын төлөө СЭЗИС болон CNBC Mongolia телевиз хамтран ажиллана
03 сарын 06, 2026
ХУВААЛЦАХ
0:00 / 0:00
- CNBC Mongolia телевиз СЭЗИС-тай хамтран ажиллаж, санхүүгийн боловсролоо дээшлүүлэхийг хүссэн иргэн бүрд баримжаа өгөх зорилгод нэгдлээ.
- Монголын иргэн бүр санхүүгийн зөв дадал, мэдээлэлтэй болсноор хувийн түвшний шийдвэр гаргалт сайжирч, цаашлаад улс орны эдийн засгийн тогтвортой хөгжилд бодитой хувь нэмэр оруулах боломжтой гэж талууд үзэж байна.
- Хамтын ажиллагааны хүрээнд санхүү, бизнес, эдийн засгийн суурь ойлголтоос эхлэн контентуудыг телевиз болон цахим сувагт цувралаар хүргэхээр төлөвлөжээ.
Санхүүгийн боловсрол өнөөдөр зөвхөн хичээлийн танхимд бус, иргэн бүрийн өдөр тутмын амьдралд зайлшгүй шаардлагатай чадвар болж байна. Бид ирэх саруудаас бодит аргачлал, зөв дадал, санхүүгийн зөв шийдвэр гаргахад чиглэсэн практик контент, цуврал нэвтрүүлгүүдийг та бүхэнд үе шаттайгаар хүргэх болно оо.

ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ
Доош гүйлгэж үргэлжлүүлнэ үү


