ХУВААЛЦАХ
- Улсын Их Хурлын гишүүн Д.Амарбаясгаланд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
- Түүнд эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3, 22.10 дугаар зүйлийн 2, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр хэрэг үүсгээд байна.
- Яллагдагчаар татах тогтоолыг танилцуулахаар прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд биечлэн гардуулахаар удаа дараа хүргүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүлээн авахаас зайлсхийсэн тухай АТГ мэдээллээ.
Дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар харилцаа холбооны хэрэгсэл ашиглан өмгөөлөгчид нь хүргүүлжээ.

ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ
Доош гүйлгэж үргэлжлүүлнэ үү


