bnr-0
Оросын эсрэг 17 дахь багц хоригийг баталж, “сүүдрийн хөлөг онгоц”-ны тоо 300 давлаа
05 сарын 21, 2025
ХУВААЛЦАХ
  • 17 дахь багц хоригийн хүрээнд ОХУ-ын газрын тосны тээвэрт ашигладаг 189 “сүүдрийн хөлөг онгоц”-д хориг тавихаар болжээ.
  • Ийнхүү хоригт орсон ОХУ-ын газрын тос тээвэрлэдэг хөлөг онгоцны тоо нийт 342 боллоо.
  • Оросын батлан хамгаалах салбартай холбоотой 31 компани шинэ багц хоригт багтсан бөгөөд эдгээрт Турк, Вьетнам, Арабын Нэгдсэн Эмират Улс, Серби улсын 18 компани хамаарч байгаа аж.
Оросын батлан хамгаалах салбартай холбоотой 31 компани шинэ багц хоригт багтлаа

Европын Холбооны гишүүн орнууд Оросын эсрэг 17 дахь багц хориг арга хэмжээг баталлаа. Москва 30 хоног түр гал зогсоох тухай Украины саналаас дахин татгалзаад буй. “Оросын тал дайныг үргэлжлүүлэхийн хэрээр бид хариу арга хэмжээгээ улам чангатгах болно" гэж Европын комиссын дэд ерөнхийлөгч К.Каллас X нийгмийн сүлжээнд мэдэгдлээ.

17 дахь багц хоригийн хүрээнд ОХУ-ын газрын тосны тээвэрт ашигладаг 189 “сүүдрийн хөлөг онгоц”-д хориг тавихаар болжээ. Ийнхүү хоригт орсон ОХУ-ын газрын тос тээвэрлэдэг хөлөг онгоцны тоо нийт 342 боллоо. Мөн Оросын батлан хамгаалах салбартай холбоотой 31 компани шинэ багц хоригт багтсан бөгөөд эдгээрт Турк, Вьетнам, Арабын Нэгдсэн Эмират Улс, Серби улсын 18 компани хамаарч байгаа аж. “ОХУ газрын тосны хоригоос бултах зорилгоор ашиглаж буй 200 “сүүдрийн хөлөг онгоц”-д шинэ багц хориг арга хэмжээ хамаарна” гэж ЕХ-ны гадаад харилцаа, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Кая Каллас мягмар гарагт мэдэгдсэн байна.

Эдгээр хориг арга хэмжээг Оросын тал 30 хоногийн хугацаанд гал зогсоох тухай саналыг татгалзахаас өмнө боловсруулж эхэлсэн юм.  

mobile-logo