bnr-0
Монгол Улс анх удаа БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэллээ
10 сарын 07, 2025
ХУВААЛЦАХ
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК анх удаа Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 6.4 мянган тонн баяжуулсан коксжих нүүрсийг БНХАУ-ын Цао Фэйдянь боомтод хүргэх нөхцөлтэйгөөр амжилттай арилжааллаа. 
  • Ингэснээр Монголын нүүрс анх удаа гуравдагч орны зах зээлд хүрэх шинэ боломжийг нээж, бүтээгдэхүүний чанар, өрсөлдөх чадварыг олон улсын түвшинд баталгаажуулах алхам боллоо. 
  • Тус боомтоор дамжуулан Хятадын хойд болон баруун хойд бүсүүд дэлхийн 70 гаруй улс, 110 гаруй боомттой холбогддог бөгөөд стратегийн чухал тээвэр, логистикийн төвд тооцогддог. 
h2802
“Эрдэнэс Тавантолгой” ХК анх удаа баяжуулсан коксжих нүүрсийг БНХАУ-ын Цао Фэйдянь боомтод хүргэх нөхцөлтэйгөөр амжилттай арилжааллаа. 
header-wLogo
Доош гүйлгэж үргэлжлүүлнэ үү
mobile-logo