bnr-0
АНУ далайн ёроолоос газрын ховор элемент олборлоно
9 цагийн өмнө
ХУВААЛЦАХ
  • АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп далайн ёроолоос газрын ховор элемент олборлох тухай зарлигт гарын үсэг зурлаа.
  • АНУ 2024 онд газрын ховор элементийн дотоодын хэрэглээнийхээ 80 орчим хувийг импортолжээ.
  • Газрын ховор элементийг батлан хамгаалах, эрчим хүч болон автомашин үйлдвэрлэл зэрэг голлох салбарт ашигладаг.
АНУ чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээн дэх Хятадын ноёрхлыг бууруулахыг эрмэлзэж байна

АНУ далайн гүнээс газрын ховор элемент хайх, олборлох үйл явцыг эрчимжүүлэх тухай зарлигт тус улсын Ерөнхийлөгч Д.Трамп гарын үсэг зурлаа. Тус улс уул уурхайн бүтээгдэхүүний импортын хараат байдлыг бууруулах, ялангуяа никель, зэс болон газрын ховор элементийг далайн гүнээс олборлохыг зорьж байна.

АНУ 2024 онд газрын ховор элементийн дотоодын хэрэглээнийхээ 80 орчим хувийг импортоор хангажээ. Тэгвэл 2023 онд тус улсын газрын элементийн импортын 70 хувийг БНХАУ нийлүүлсэн байна. Газрын ховор элементийг батлан хамгаалах, эрчим хүч болон автомашин үйлдвэрлэл зэрэг голлох салбаруудад ашигладаг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалд тооцогддог.

"Бид өрсөлдөөнд эргэн орох ёстой. Энэ нь зүгээр л нэг өрөмдөх тухай бус олборлох тухай юм. Хэрвээ бид үүнийг амжилттай хийж чадахгүй бол нийлүүлэлтийн сүлжээг хянаж байгаа бусдын эрхшээлд бид байсаар байх болно"

Д.Трамп газрын ховор элементийг далайн гүнээс олборлохыг эрмэлзэж байгаа нь АНУ газрын ховор элементийн зах зээлд БНХАУ-тай өрсөлдөх, хараат байдлаа багасгах зорилготой. Чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээн дэх Хятадын ноёрхлыг мөн бууруулахыг эрмэлзэж байна.  

mobile-logo