
Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжин клубийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Цагдаагийн академийн өргөн чөлөөнөөс урагш Төмөр замын нүхэн гарцын уулзвар хүртэлx 1.6 км урт авто замыг хааж, шинэчилнэ.Тодруулбал, зам засварын ажил зургадугаар сарын 13-17-ны өдрүүдэд хийгдэх ба мягмар гарагийн өглөөний 06:00 цагт хөдөлгөөнийг нээнэ.
Авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хэсгийн суурийн бүтээцийг хүчитгэх, асфальт бетон хучилтыг хийнэ.
ХУД-ийн 3 дугаар хороо, Ажилчны гудамжны хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн хүрээнд "ТЭЦ III"-аас "Говь" ХК-ны уулзвар хүртэлх 1 км авто замыг хааж, шинэчилнэ. Зам засварын ажил энэ сарын 13-16-ны өдрүүдэд хийгдэх ба даваа гарагийн өглөөний 06:00 цагт замын хөдөлгөөнийг нээх аж.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.