bnr-0
Google Translate-д шинээр Буриад, Якут, Тува хэл нэмэгджээ
07 сарын 01, 2024
ХУВААЛЦАХ
  • Google компани Google Translate үйлчилгээндээ хиймэл оюун шингээж, шинээр 110 хэл нэмэн түүхэндээ байгаагүй том өргөтгөл хийлээ.
  • ОХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг 12 үндэсний цөөнхийн хэл багтсан бөгөөд үүнд Абхаз, Башкир, Буриад, Чечень, Чуваш, Крымийн Татар, Коми, Оссет, Тува, Удмурт, Якут хэл багтжээ.
Тэд цаашид хэл шинжлэлийн мэргэжилтнүүд, уугуул хэлээр ярьдаг хүмүүстэй хамтран ажиллаж, илүү олон хэлний төрөл, зөв бичгийн дүрмийг дэмждэг болох зорилготой байгаа юм байна.

Google компани Google Translate үйлчилгээндээ хиймэл оюун шингээж, шинээр 110 хэл нэмэн түүхэндээ байгаагүй том өргөтгөл хийлээ.

Google Translate хиймэл оюун ашиглаж эхэлснээр орчуулахад хүндрэлтэй хэлц, нутгийн хэллэгүүдийг хөрвүүлэхэд түлхэц болох юм байна.

Google Translate-ийн ахлах программ хангамжийн инженер Исаак Касвелл "эдгээр шинээр нэмэгдсэн хэлнүүд нь 614 сая гаруй хүмүүс ярьдаг бөгөөд дэлхийн хүн амын 8 орчим хувийг орчуулах боломжийг нээж байна" хэмээн бичжээ.

1974 онд хамгийн сүүлд төрөлх хэлээрээ ярьдаг хүн нь нас барснаар бараг устах шахсан Манкс буюу Ман арлын Кельт хэл нэмэгдсэн байна. Арал дээрх тухайн хэлийг дахин сэргээх хөдөлгөөний үр дүнд Кельт хэлээр ярьдаг хүмүүсийн тоо олширсон байна.

Мөн түүнчлэн, ОХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг 12 үндэсний цөөнхийн хэл багтсан бөгөөд үүнд Абхаз, Башкир, Буриад, Чечень, Чуваш, Крымийн Татар, Коми, Оссет, Тува, Удмурт, Якут хэл багтжээ.

Тэд цаашид хэл шинжлэлийн мэргэжилтнүүд, уугуул хэлээр ярьдаг хүмүүстэй хамтран ажиллаж, илүү олон хэлний төрөл, зөв бичгийн дүрмийг дэмждэг болох зорилготой байгаа юм байна.  

mobile-logo