bnr-0
Унгар улс руу шууд нислэгтэй болж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлнэ
11 цагийн өмнө
ХУВААЛЦАХ
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар улсад албан ёсны айлчлал хийлээ.  
  • Албан ёсны айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяартотай албан ёсны хэлэлцээ хийлээ.
  • Хоёр улсын нийслэл хооронд шууд нислэгтэй болох нь иргэд хоорондын солилцоо, худалдааны харилцааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдэгтэй санал нэгдлээ.
Монгол Улс, Унгар улстай дипломат харилцааны 75 жилийн ой энэ онд тохиож байна
 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар улсад албан ёсны айлчлал хийлээТэрбээр Унгар улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяартотай албан ёсны хэлэлцээ хийлээ.

Энэхүү албан ёсны айлчлалын үеэр Монгол, Унгарын харилцаа, хамтын ажиллагааны 75 жилийн ололт, амжилтыг бататгаж, нийгэм, эдийн засгийн олон салбарт бодит, илүү их үр бүтээлтэй хамтран ажиллах, ялангуяа эдийн засгийн үр өгөөж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэхээр талууд тохиролцлоо. Мөн хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглаж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, өнгөрсөн 2024 онд байгуулсанАгаарын харилцааны тухайЗасгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг бүрэн хангаж, хоёр улсын нийслэл хооронд шууд нислэгтэй болох, ингэснээр иргэд хоорондын солилцоо, худалдааны харилцааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдэгтэй санал нэгдлээ.

Монгол Улс, Унгар улстай 1950 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ онд дипломат харилцааны 75 жилийн ой тохиож байна.  

mobile-logo