Байгалийн гоо үзэсгэлэн бусдын шуналын золиос болох ёсгүй: Халиун буга агнахыг хуулиар хориглосон
4 цагийн өмнө
ХУВААЛЦАХ
- Экологийн Цагдаагийн Албанаас халиун бугыг агнах, тээвэрлэх, худалдахыг хориглосон хууль эрх зүйн зохицуулалтыг олон нийтэд дахин санууллаа.
- Халиун буга нь Монгол орны ховор амьтны жагсаалтад багтдаг ба Хангай, Хэнтий, Хөвсгөл, Их Хянганы нурууны ой бүхий нутгаар тархан амьдарч байна.
- Иргэд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 тусгай дугаарын утсаар өгөх боломжтой.
Иргэдийн өгч буй мэдээлэл нь зөвхөн иргэний үүрэг, хамтын хариуцлага төдийгүй хуулийн хүрээнд мөнгөн урамшуулал авах боломжтой.

ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ
Доош гүйлгэж үргэлжлүүлнэ үү



