БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёль төрийн эргэлт хийхийг санаархсан хэргээр яллагдагчаар татагдлаа
1 өдрийн өмнө
ХУВААЛЦАХ
- БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлийг төрийн эсрэг зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулсан хэрэгт тусгай прокурорын газраас яллагдагчаар татав.
- Мөрдөн шалгалтаар парламентын бүрэн эрхийг зогсоох, онц байдал тогтоох замаар эрх мэдлээ хадгалах төлөвлөгөө боловсруулсан нь тогтоогджээ.
- Сөрөг хүчнийхэн уг хэргийг ардчилсан тогтолцоонд халдсан ноцтой үйлдэл хэмээн үнэлж, бүх оролцогчдод хариуцлага тооцохыг шаардлаа.
Юн Сок Ёль өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 3-нд цэргийн онц байдал зарласан ч улс төрийн хүчтэй эсэргүүцлийн улмаас зургаан цагийн дараа хүчингүй болгож байв.

ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ
Доош гүйлгэж үргэлжлүүлнэ үү




