Энержи Ресурс, Чайна Энержи компани 2026 онд 5.9 сая тонн баяжуулсан нүүрс нийлүүлэх гэрээ байгууллаа
11 сарын 11, 2025
ХУВААЛЦАХ
- “Энержи Ресурс” ХХК болон БНХАУ-ын эрчим хүчний компани болох “Чайна Энержи” корпораци 2026 онд 5.9 сая тонн баяжуулсан коксжих нүүрс нийлүүлэхээр шинэ шатны дэд гэрээнд гарын үсэг зурлаа.
- Уг үйл явдал БНХАУ-ын Шанхай хотноо энэ долоо хоногт зохион байгуулагдсан "Олон улсын импортын экспо"-ийн үеэр болсон бөгөөд талуудын хамтын ажиллагаа улам гүнзгийрч буйг баталгаажууллаа.
- Хоёр талын түншлэл 2018 онд байгуулсан стратегийн гэрээнээс эхтэй бөгөөд 2021 онд хамтран байгуулсан нүүрс сэлгэн ачих байгууламж нь жилд 7.0 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай.
Гэрээний хүрээнд “Энержи Ресурс” компани ирэх онд 4.9 сая тонн баяжуулсан коксжих нүүрс, 1.0 сая тонн баяжуулсан сул коксжих нүүрс нийлүүлэхээр төлөвлөсөн.

ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ
Доош гүйлгэж үргэлжлүүлнэ үү


