bnr-0
“Nvidia”-ийн зах зээлийн үнэлгээ “Apple”-ийг давж, дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани боллоо
11 сарын 06, 2024
ХУВААЛЦАХ
  • “Nvidia” хоёр дахь удаагаа дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани боллоо.
  • Тэдний хувьцаа 3%-аар өсөж, зах зээлийн үнэлгээ нь 3.43 их наяд ам.долларт хүрснээр “Apple”-ийн өмнө гишгэв.
“Nvidia” бол “OpenAI”-ийн “ChatGPT” зэрэг дэвшилтэт хиймэл оюун ухааны программ хангамжийг хөгжүүлэх, ашиглахад ашигладаг GPU-ийн гол нийлүүлэгч юм.

“Nvidia” мягмар гарагт “Apple”-ийг зах зээлийн үнэлгээгээрээ давж, хоёр дахь удаагаа дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани боллоо.

“Nvidia”-гийн хувьцаа 3%-аар өсөж, зах зээлийн үнэлгээ нь 3.43 их наяд ам.долларт хүрснээр “Apple”-ийн өмнө гишгэв. Хөрөнгө оруулагчид тус хурдацтай өсөлтийг хадгалж, хиймэл оюун ухааны зах зээлд тэргүүлэгч байр сууриа алдахгүй гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсээр байна.

“Nvidia” бол “OpenAI”-ийн “ChatGPT” зэрэг дэвшилтэт хиймэл оюун ухааны программ хангамжийг хөгжүүлэх, ашиглахад ашигладаг GPU-ийн гол нийлүүлэгч юм. Сүүлийн таван жилийн хугацаанд тус компанийн хувьцааны ханш 2700 гаруй хувиар өсөөд байна.  

mobile-logo