bnr-0
“Inside Out 2” бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой анимейшн боллоо
07 сарын 25, 2024
ХУВААЛЦАХ
  • “Inside Out 2” кино дэлхийн бокс оффист 1.46 тэрбум ам.долларын орлого олжээ.
  • Нээлтээ хийгээд ердөө 19 хоногийн дараа 1 тэрбум ам.долларын босгыг давсан юм.
Бүх цаг үеийн хамгийн их орлого олсон кино жагсаалтын 13-т бичигдэж байна.

“Inside Out 2” кино дэлхийн бокс оффист 1.46 тэрбум ам.долларын орлого олж, бүх цаг үеийн хамгийн өндөр ашиг олсон анимейшн кино боллоо. 

"Disney" болон "Pixar"-ийн хамтарсан уран бүтээл нь 2019 онд нээлтээ хийж, 1.453 тэрбум ам.долларын орлогоор жагсаалтыг тэргүүлж байсан "Frozen 2"-ийн амжилтыг эвдлээ.

"Inside Out 2" кино нь өнгөрсөн сард нээлтээ хийсэн бөгөөд ердөө 19 хоногийн дараа 1 тэрбум ам.долларын босгыг давсан юм. Одоогоор дэлгэцнээ зургаа дахь долоо хоногтоо гарч байгаа ба бүх цаг үеийн хамгийн их орлого олсон кино жагсаалтын 13-т бичигдэж байна.  

mobile-logo