bnr-0
“Apple” компани iPhone Pro болон Pro Max загварын гар утаснуудыг Энэтхэгт үйлдвэрлэхээр болжээ
08 сарын 20, 2024
ХУВААЛЦАХ
  • “Apple” компани өөрсдийн хамгийн үнэтэй бүтээгдэхүүнүүдийн нэг болох iPhone Pro болон Pro Max загварын гар утаснуудыг энэ жил анх удаа Энэтхэгт үйлдвэрлэхээр боллоо. 
  • iPhone гар утасны дийлэнх хувийг Хятад улсад үйлдвэрлэсэн хэвээр байгаа ч АНУ болон Хятад хоорондын худалдааны хурцадмал байдал ийнхүү тус компанийг үйлдвэрлэлээ төрөлжүүлэхэд хүргэсэн аж. 
“Apple” компани өөрсдийн хамгийн үнэтэй бүтээгдэхүүнүүдийн нэг болох iPhone Pro болон Pro Max загварын гар утаснуудыг энэ жил анх удаа Энэтхэгт үйлдвэрлэхээр боллоо. 

“Apple” компани өөрсдийн хамгийн үнэтэй бүтээгдэхүүнүүдийн нэг болох iPhone Pro болон Pro Max загварын гар утаснуудыг энэ жил анх удаа Энэтхэгт үйлдвэрлэхээр боллоо. 

Тус компани iPhone 16 Pro болон Pro Max загварыг зах зээлд нэвтрүүлэхээр зэхэж байгаа бөгөөд Энэтхэгийн өмнөд Тамил Наду муж дахь үйлдвэрт олон мянган ажилчдыг сургаж эхлээд буй.

iPhone гар утасны дийлэнх хувийг Хятад улсад үйлдвэрлэсэн хэвээр байгаа ч АНУ болон Хятад хоорондын худалдааны хурцадмал байдал ийнхүү тус компанийг үйлдвэрлэлээ төрөлжүүлэхэд хүргэсэн аж. 

Түүнчлэн хэдий гар утасны үйлдвэрлэл Энэтхэг улс руу шилжиж байгаа ч “Apple”-ийн гол түнш болох Хятадын “Foxconn Technology Group” компани энэ жилийн үйлдвэрлэлийн голлох хувийг хариуцах юм. 

2024 оны гуравдугаар сараар дуусгавар болсон санхүүгийн жилд “Apple” компани 14 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий гар утсыг Энэтхэгт угсарч, тус компанийн дэлхийн нийт үйлдвэрлэлийн 14 хувийг бүрдүүлсэн байна.

“Apple” Энэтхэгт үйлдвэрлэсэн Pro болон Pro Max төхөөрөмжүүдийн дийлэнх хувийг Европ, Ойрхи Дорнод, АНУ руу экспортлохоор төлөвлөж байгаа аж.   

mobile-logo