bnr-0
BYD-ийн наймдугаар сарын борлуулалт дээд түвшинд хүрлээ
09 сарын 02, 2024
ХУВААЛЦАХ
  • Зах зээлд хайбрид буюу хосолсон хөдөлгүүрт автомашины эрэлт бүтэн цахилгаан автомашинаас илүү хурдацтай өсөж байгаа аж.
  • Тус компанийн наймдугаар сарын борлуулалт өмнөх оны мөн үеэс 30 хувиар өсөж, жилд 370,854 суудлын автомашин худалдаалагдсан байна.
  • Бүтэн цахилгаан хөдөлгүүрт автомашины борлуулалт 12 хувиар тэлсэн бол хайбрид буюу хосолсон хөдөлгүүрт автомашины борлуулалт 48 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа аж.
БНХАУ-ын цахилгаан автомашины тэргүүлэгч BYD компанийн наймдугаар сарын суудлын автомашины борлуулалт бүх цаг үеийн дээд түвшинд хүрлээ.

БНХАУ-ын цахилгаан автомашины тэргүүлэгч BYD компанийн наймдугаар сарын суудлын автомашины борлуулалт бүх цаг үеийн дээд түвшинд хүрлээ. Зах зээлд хайбрид буюу хосолсон хөдөлгүүрт автомашины эрэлт бүтэн цахилгаан автомашинаас илүү хурдацтай өсөж байгаа аж. 

Тус компанийн наймдугаар сарын борлуулалт өмнөх оны мөн үеэс 30 хувиар өсөж, жилд 370,854 суудлын автомашин худалдаалагдсан байна. 

Бүтэн цахилгаан хөдөлгүүрт автомашины борлуулалт 12 хувиар тэлсэн бол хайбрид буюу хосолсон хөдөлгүүрт автомашины борлуулалт 48 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа аж.

Харин бусад цахилгаан автомашин үйлдвэрлэгчдийн борлуулалт буураад буй. Тус улсын Li Auto компани долдугаар сард 51,000 автомашин нийлүүлсэн бол уг үзүүлэлт өнгөрсөн сард 48,122 хүртэл буурсан байна. 

Хятадын үйлдвэрлэгчид зах зээлийн ханшаас хямд автомашиныг худалдаанд гаргаад буй. Nio компани энэ оны өнгөрсөн сард 20,176 автомашин нийлүүлсэн бөгөөд тус компанийн хямд үнэтэй автомашины брэнд болох Onvo компани бүс нутаг даяар нийт 105 дэлгүүр нээсэн байна. Түүнчлэн тус компанийн анхны загвар болох L60 загварын автомашиныг энэ сард зах зээлд танилцуулахаар бэлтгэж байгаа аж.   

mobile-logo