Эрүүл, урт амьдралын нууц бол эрүүл хооллолт юм. Таны өдөр тутмын хооллолт таны эрүүл мэнд болон амьдралын чанарт маш чухал үүрэг гүйцэтгэдэг аж.
Амьдралын чанараар тэргүүлэгч улсын иргэд ихэвчлэн жимс, хүнсний ногоо, самар агуулсан хоол хүнс хэрэглэдэг байна.
99 ба түүнээс дээш насны хүмүүсийн өдөр тутмын хооллолтын талаар хуваалцаж байна.
Би хийжүүлсэн ундаа огт уудаггүй, хэзээ ч уудаггүй
Элизабет Фрэнсис, 115 настай
АНУ-ын хамгийн өндөр настай иргэн болох 115 настай Элизабет Фрэнсис хатуу хоолны дэглэм баримталдаггүй ч тэрбээр зөвхөн хашаандаа тарьсан хүнсний ногоогоо үргэлж хэрэглэдэг аж.
Түүнчлэн тэрбээр хэзээ ч түргэн хоол идэж байгаагүй бөгөөд согтууруулах ундаа болон тамхи огт хэрэглэддэггүй байна.
Дебора Секели, 102 настай
Өдгөө 102 настай Дебора Секели долоо хоногт гурван удаа фитнес болон алжаал тайлах газрын үйл ажиллагаанд тусалдаг байна.
Секели багаасаа л ургамлын гаралтай хоолны дэглэм баримталж ирсэн аж.
Өглөөний цай: Тараг, гадил, бүхэл үрийн бүтээгдэхүүн
Үдийн хоол: Салат
Оройн хоол: Загас эсвэл уургаар баялаг мах, салат, жигнэсэн төмс
Тэрбээр ихэвчлэн загас, үр тариа, жимс, хүнсний ногооны дэглэм барьдаг байна.
Ширли Ходес, 106 настай
Тэрбээр амьтны гаралтай өөх тосны хэрэглээгээ танаж, хэрэглэхгүй байхыг илүүд үздэг аж.
"Би амттан хэрэглэдэггүй. Харин энгийн, тэнцвэртэй хоол идэх дуртай" хэмээн Ходес хэлэв.
Дэйзи МакФадден, 99 настай
Өглөөний цай: Овьёос, цангис жимсний шүүс, гадил жимс
Үдийн хоол: Манжин, өргөст хэмх, улаан лооль, тахиа эсвэл загастай салат
Оройн хоол: Өөхгүй мах, жигнэсэн ногоо
Амттан: Шинэ жимс
"Би хийжүүлсэн ундаа огт уудаггүй, хэзээ ч уудаггүй" гэж МакФадден онцоллоо. Үүний оронд ус, шүүс, сүү эсвэл мөстэй цай уудаг хэмээжээ.