bnr-0
Тайланд улс дэлхийн мөрийтэй тоглоомын гол цэг болохоор бэлтгэж байна
09 сарын 02, 2024
ХУВААЛЦАХ
  • Тайландын Ерөнхий сайд асан Сретта Тависин тус улс дахь гадаадын хөрөнгө оруулалтыг татах бодлогыг эрчимтэй явуулж, казиног хуульчлах төлөвлөгөөг дэмжсэн юм.
  • Уг төсөл батлагдсанаар Тайландын казиногийн орлого жилд 5.5 тэрбум ам.доллар буюу тус улсын ДНБ-ий 1 хувьтай тэнцэх хэмжээний орлого олох боломжтой хэмээн “Maybank” хөрөнгө оруулалтын банкны судалгаанд дурджээ.
Тайланд улсын эдийн засгийн гол хөдөлгөгч салбар бол аялал жуулчлал бөгөөд тус салбар тахлын дараагаар бүргэн сэргэж чадалгүй, удаашралтай хэвээр байгаа аж. 

Аялал жуулчлалын халуун цэг болох Тайланд улс гадаадын хөрөнгө оруулалтын урсгалыг татаж, аялал жуулчлалыг дэмжих үүднээс казиног хууль ёсны болгох төлөвлөгөөгөө эрчимжүүлж эхэллээ. Хэрэв уг хуулийн төсөл батлагдвал тус улс дэлхийн мөрийтэй тоглоомын гол цэг болох Макао болон Сингапурыг ардаа орхих төлөвтэй байгаа юм.

Тайланд улсын эдийн засгийн гол хөдөлгөгч салбар бол аялал жуулчлал бөгөөд тус салбар тахлын дараагаар бүргэн сэргэж чадалгүй, удаашралтай хэвээр байгаа аж. 

Зүүн өмнөд Азийн хоёр дахь том эдийн засагтай улс 2019 онд 40 сая жуулчин хүлээн авч байсан бол тус үзүүлэлт 2023 онд 28 сая орчим болж буураад буй.

Тайландын Ерөнхий сайд асан Сретта Тависин тус улс дахь гадаадын хөрөнгө оруулалтыг татах бодлогыг эрчимтэй явуулж, казиног хуульчлах төлөвлөгөөг дэмжсэн юм.

Уг төсөл батлагдсанаар Тайландын казиногийн орлого жилд 5.5 тэрбум ам.доллар буюу тус улсын ДНБ-ий 1 хувьтай тэнцэх хэмжээний орлого олох боломжтой хэмээн “Maybank” хөрөнгө оруулалтын банкны судалгаанд дурджээ.

Тайландын эдийн засаг 2023 онд 1.9 хувиар өссөн бол энэ онд 2.7 хувиар өсөх төлөвтэй байна хэмээн тус улсын Сангийн яам мэдэгдэв.   

mobile-logo