- Германы автомашин үйлдвэрлэгч BMW компани тоормосны системд асуудал гарсны улмаас зах зээлээс 1.5 сая автомашиныг эргүүлэн татаж байгаагаа мягмар гарагт мэдэгдлээ.
- Уг эргэн таталтад 2022 оны зургадугаар сараас 2024 оны наймдугаар сарын хооронд үйлдвэрлэгдсэн BMW X загварууд, 5 болон 7 Series, Rolls-Royce Spectre, MINI Cooper, Countryman зэрэг загварууд хамрагдаад байна.
Германы автомашин үйлдвэрлэгч BMW компани тоормосны системд асуудал гарсны улмаас зах зээлээс 1.5 сая автомашиныг эргүүлэн татаж байгаагаа мягмар гарагт мэдэгдлээ. Түүнчлэн захиалга хийгдсэн автомашинуудын хүргэлтийг мөн зогсоогоод байгаа аж.
Үүнээс үүдэн Хятадын зах зээл дэх эрэлт буурч, үйлдвэрлэгч улирлын борлуулалтын таамаглалаа бууруулахад хүрээд буй.
Тоормосны системийн асуудал нь Хятад, АНУ, Герман, Өмнөд Солонгос, Франц зэрэг улсад нийлүүлэгдсэн нийт 1.5 сая гаруй автомашинд нөлөөлсөн бөгөөд захиалга хийгдсэн 320 мянган автомашины хүргэлтийг түр зогсоохоор болсон талаар BMW мэдэгдлээ.
Уг эргэн таталтад 2022 оны зургадугаар сараас 2024 оны наймдугаар сарын хооронд үйлдвэрлэгдсэн BMW X загварууд, 5 болон 7 Series, Rolls-Royce Spectre, MINI Cooper, Countryman зэрэг загварууд хамрагдаад байна.
BMW-ийн нэгдсэн тоормосны системийг үйлдвэрлэдэг Continental-ийн мэдээлж буйгаар эд ангиудын үйл ажиллагаа доголдсон байж болзошгүй бөгөөд системийг сольж, шинэчлэх шаардлагатай аж.
BMW өнгөрсөн сард мөн аюулгүй байдлын доголдлын улмаас Хятад дахь 1.4 сая автомашинаа эргүүлэн татсан юм.
Уг мэдэгдэл гарснаар автомашин үйлдвэрлэгчийн хувьцааны ханш 8 хувиар буураад байна.