- 41 настай Моримото “юу ч хийхгүй” байх карьерыг эхлүүлсэн бөгөөд жилд 80,000 ам.долларын орлоготой болжээ.
- Японд түрээсийн “юу ч хийдэггүй” залуу гэдгээр нэрд гарсан Моримото хэн нэгэнд, ямар ч хамаагүй үйлчилгээнд өөрийгөө юу ч хийхгүй байх нөхцөлтэйгөөр "түрээсэлдэг" байна.
- Моримото жилд 1000 гаруй захиалга хүлээн авдаг бөгөөд хэр их мөнгө төлөхөө үйлчлүүлэгчид өөрсдөө шийддэг байна.
Японы иргэн Шожи Моримотог санаачилгагүй, компанид үнэ цэнтэй зүйл хийхгүй байна гэх үндэслэлээр дарга нь 2018 онд халжээ. Харин өдгөө 41 настай Моримото “юу ч хийхгүй” байх карьерыг эхлүүлсэн бөгөөд жилд 80,000 ам.долларын орлоготой болжээ.
Японд түрээсийн “юу ч хийдэггүй” залуу гэдгээр нэрд гарсан Моримото хэн нэгэнд, ямар ч хамаагүй үйлчилгээнд өөрийгөө юу ч хийхгүй байх нөхцөлтэйгөөр "түрээсэлдэг" байна.
Тодруулбал энэхүү ажил нь марафон гүйгчийг барианы шугамд ирэхийг хүлээх, хэрэглэгч уйдсан үедээ видео дуудлага хийх, очиж амжихааргүй болсон тоглолтод үйлчлүүлэгчийн найзтай нь хамт явах зэрэг багтдаг аж.
“Би халуун нартай өдөр оочирлож зогсох, хүйтэнд хэдэн цагаар зогсох, танихгүй хүмүүстэй үдэшлэгт оролцох, олон үзэгчдийн өмнө тайзан дээр юу ч хийхгүйгээр ганцаараа зогсох гэх мэт бодитой хүнд нөхцөл байдалд орж байсан” хэмээн тэрбээр дурдлаа.
Түүнчлэн хүнд хэцүү байдалд орсон эсвэл гунигтай үедээ хэрэглэгчид Моримотог “түрээсэлдэг” байна. Юу ч хэлэлгүй асуудлын сонсож, хамгийн бага бөгөөд хамгийн энгийн хариултуудыг хэлдэг аж.
Моримото жилд 1000 гаруй захиалга хүлээн авдаг бөгөөд хэр их мөнгө төлөхөө үйлчлүүлэгчид өөрсдөө шийддэг байна. Тэрбээр 2-3 цагийн хугацаатай захиалгад 10,000-30,000 иен буюу 65-195 ам.доллар авдаг байсан бөгөөд өнгөрсөн жил 80,000 орчим ам.долларын орлого олжээ.