- "Эрдэнэс Тавантолгой" компанийн 2024 оны ногдол ашгийг иргэдийн дансанд энэ сарын 15-ны өдөр хүртэл олгоно.
- 1072 хувьцаны ногдол ашгийг өнгөрсөн оны 12-р сар энэ оны нэг болон хоёрдугаар сард тус тус олгохоор шийдвэрлэжээ.
"Эрдэнэс Тавантолгой" компанийн 2024 оны ногдол ашгийг иргэдийн дансанд энэ сарын 15-ны өдөр хүртэл олгоно.
"Эрдэнэс Тавантолгой" компанийн ногдол ашгийг Эрдэнэс Монгол нэгдэл зохицуулалт хийж байгаа. Тиймээс ногдол ашгийг хүйтний улиралд олгож байх нь чухал гэж үзсэн. Урьд нь 100 мянган төгрөг өгдөг байсан нь инфляцад нөлөөлдөггүй байсан. Энэ удаад 300 мянган төгрөг тараах нь инфляц өдөөх том эрсдэл болж байгаа учраас гурав хувааж олгох нь зүйтэй гэж үзэн ногдол ашгийг өнгөрсөн оны 12-р сар энэ оны нэг болон хоёрдугаар сард тус тус олгохоор шийдвэрлэжээ.
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Төрийн өмчит компаниудын хуулийн төслийг УИХ-д өргөн барих болон 1,072 хувьцааны ногдол ашиг тараах тухай шийдвэр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр гаргасан.