- Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Хятад дахь гадаад гар утасны брэндүүдийн борлуулалт буурчээ.
- Хятадын Мэдээлэл, Харилцаа Холбооны Технологийн Академи буюу CAICT-ийн мэдээлэлд үндэслэн CNBC-ийн тооцоолсноор, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Хятадад гадаад үйлдвэрлэгчдийн гар утасны тээвэрлэлт 3.04 саяд хүрчээ.
- Өнгөрсөн оны есдүгээр сард худалдаанд гарсан "Apple"-ийн iPhone 16 цуврал нь тус компанид Хятад дахь борлуулалтыг сэргээхэд тусална хэмээн найдаж байгаа бөгөөд хиймэл оюуны шинэлэг шинэчлэлүүдийг амлаад байна.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Хятад дахь гадаад гар утасны брэндүүдийн борлуулалт буурчээ.
Хятадын Мэдээлэл, Харилцаа Холбооны Технологийн Академи буюу CAICT-ийн мэдээлэлд үндэслэн CNBC-ийн тооцоолсноор, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Хятадад гадаад үйлдвэрлэгчдийн гар утасны тээвэрлэлт 3.04 саяд хүрчээ. Энэ нь 2023 оны арваннэгдүгээр сараас 47.4 хувиар, өнгөрсөн оны аравдугаар сараас 51 хувиар буурсан үзүүлэлт юм.
CAICT нь гадаад брэндүүдийн тоо баримтыг тус тусад нь ангилан боловсруулдаггүй ч "Apple" нь Хятад дахь гадаад гар утасны тээвэрлэлтийн дийлэнх хувийг бүрдүүлдэг бөгөөд "Samsung" зэрэг өрсөлдөгчид зах зээлийн багахан хэсгийг бүрдүүлдэг байна.
Уг үзүүлэлт буурсан нь дэлхийн технологийн аварга "Apple" компанийн тус улсын зах зээлд эзлэх байр суурь ганхаж байгааг илтгэж байгаа юм.
АНУ-ын хориг арга хэмжээний улмаас гар утасны бизнес нь доголдсон "Huawei" компани 2023 оны сүүлээр дахин сэргэж, Хятадад өндөр чанартай ухаалаг гар утаснуудыг эрчимтэй худалдаанд гаргаж, дотоодын худалдан авагчдын дунд алдартай болоод буй.
Өнгөрсөн оны есдүгээр сард худалдаанд гарсан "Apple"-ийн iPhone 16 цуврал нь тус компанид Хятад дахь борлуулалтыг сэргээхэд тусална хэмээн найдаж байгаа бөгөөд хиймэл оюуны шинэлэг шинэчлэлүүдийг амлаад байна.