bnr-0
"Toyota" футурист хот байгуулж, эхний 100 оршин суугчаа хүлээн авахад бэлэн болжээ
01 сарын 07, 2025
ХУВААЛЦАХ
  • “Toyota Motor” компани Японы Фүжи уулын бэлд байрлалтай лаборатори байхаар загварчилсан “Woven City” футурист хотыг бүтээн байгуулж байгаа бөгөөд эхний 100 оршин суугч энэ намар гэхэд суурьшихад бэлэн болсон талаар мэдэгдлээ. 
  • Түүнчлэн “Toyota” компани "пуужин судалж байна" хэмээн тус компанийн ТУЗ-ийн дарга Акио Тоёода CES 2025 үзэсгэлэнгийн үеэр онцоллоо.
Японы Фүжи уулын бэлд байрлалтай лаборатори байхаар загварчилсан “Woven City” хот.

“Toyota Motor” компани Японы Фүжи уулын бэлд байрлалтай лаборатори байхаар загварчилсан “Woven City” футурист хотыг бүтээн байгуулж байгаа бөгөөд эхний 100 оршин суугч энэ намар гэхэд суурьшихад бэлэн болсон талаар мэдэгдлээ. 

Японы автомашин үйлдвэрлэгч нь уг хотын төслийг анх 2020 онд танилцуулж байсан юм. “Woven City” хэмээгдэх уг хот нь Фүжи уулын бэлд 708 мянган метр кв талбайг эзэлж байгаа ба тус хотын анхны оршин суугчид нь ихэвчлэн ажилчид болон тэдний гэр бүлээс бүрдэх аж.

Түүнчлэн “Toyota” компани "пуужин судалж байна" хэмээн тус компанийн ТУЗ-ийн дарга Акио Тоёода CES 2025 үзэсгэлэнгийн үеэр онцоллоо. Тэрбээр “Interstellar Technologies”-ийн зохион бүтээсэн пуужингийн дүрслэлийг харуулахаас өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. 

Interstellar Technologies бол Японы хувийн сансрын нислэгийн компани бөгөөд хиймэл дагуулуудыг сансарт хөөргөх жижиг зөөгч төхөөрөмж дээр ажиллаж байгаа аж. Одоогийн байдлаар “Toyota” “Interstellar Technologiesкомпанид 7 тэрбум иен буюу 44.3 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ.   

mobile-logo