bnr-0
Sony илүү үнэтэй, хүчирхэг PlayStation 5 Pro-г танилцууллаа
09 сарын 11, 2024
ХУВААЛЦАХ
  • Sony өөрийн PlayStation 5 консолын илүү хүчирхэг, илүү үнэтэй Pro хувилбарыг худалдаанд гаргаж байгаагаа зарлалаа.
  • PS5 Pro нь Sony-ээс өнөөг хүртэл хамгийн үнэтэй консол болж байгаа бөгөөд 699.99 ам.долларын үнэтэй.
  • Шинэ загвар энэ оны арваннэгдүгээр сарын 7-нд худалдаанд гарна.
PS5 Pro нь 699.99 ам.долларын үнэтэй.

PS5 Pro нь илүү дэвшилтэт графиктай, хамгийн эрэлттэй тоглоомуудыг илүү өндөр, тогтвортой фрэймийн хурдаар тоглох боломжтой болно гэж амлаж байна.

Гэхдээ энэ нэмэлт хүч, чанартай графикийн өртөг өндөр байх нь. Учир нь PS5 Pro нь Sony-ээс өнөөг хүртэл хамгийн үнэтэй консол болж байгаа бөгөөд 699.99 ам.долларын үнэтэй.

Энэ оны арваннэгдүгээр сарын 7-нд худалдаанд гарахад PS5 pro загварыг Sony компанийн зүгээс "Энэ бол бидний бүтээсэн хамгийн хүчирхэг консол" гэж тодорхойлоод байна.  

mobile-logo